Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлаар Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөрийг томилжээ. Энэ талаар Л.Баттөрөөс өөрөөс нь лавлахад "Дөнгөж сая хурлаар ийм шийдвэр гарлаа. Дээрээс өгсөн үүрэг даалгавар болохоор бүх хүчээ зарцуулан ажиллана" гэлээ.
Тэрбээр Төрийн тусгай албаны эмнэлгийн захирлаар 2016-2020 он, АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар 2020 оноос өдийг хүртэл ажилласан юм.
ХӨСҮТ-ийн баг цар тахлын үед өвчтөн тээвэрлэхдээ ноцтой алдаа гаргасантай холбоотойгоор ХӨСҮТ-ийн захирлаар 2007 оноос хойш ажиллаад байсан Д.Нямхүүг чөлөөлж, Д.Наранзулыг түр томилоод байсан юм.