Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш виз авсан иргэдийг Япон улс хил нэвтрүүлэхгүй

оруулсан Алсын Хараа

Япон Улсын Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 8-нд тогтоосон “Онц байдал”-ыг энэ сарын 21-нээс цуцлах шийдвэр гаргасныг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.

Гэвч, тус улсад гадаадаас коронавирус зөөвөрлөгдөн ирж буй тохиолдол буурахгүй байгааг харгалзан хил нэвтрэх зорчигчийн хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна. Үүнд:

1. Япон Улсын виз шинээр мэдүүлж авсан гадаад бүх улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд 2020 оны 10 дугаар сараас эхлэн Япон Улсын виз мэдүүлэн авсан Монгол Улсын иргэдэд энэхүү хязгаарлалт мөн адил хамаарна.

2. Гадаад улсад богино хугацаагаар зорчиж, эх орондоо ирж буй Япон Улсын иргэн, мөн тус улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэнийг хилээр нэвтэрснээс хойш 14 хоногийн хугацаанд тусгаарлана.

Сэтгэгдэл бичих