ДЭМБ-аас нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл хүлээлгэн өгөв

оруулсан Алсын Хараа

ДЭМБ-аас ХӨСҮТ, ГССҮТ-ийг 1.5 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр хангаад буй.

Лавлагаа шатлалын эмнэлгүүд болон өрх, сум, тосгоны  эрүүл мэндийн төвүүдэд нийт 6.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий дараах эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Үүнд:

Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг болгох зорилгоор 75 амьсгалын аппарат /5,683,321,620 төгрөг/

Орон нутагт эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл болох хяналтын монитор, нярайн дулаацуулагч, хүүхдийн шарлалтыг эмчлэх фото аппарат, төрөх ор, кесаров хагалгааны хэрэгсэл, пульс оксиметр, амьсгал тоологч, хүүхдийн даралтны аппарат, багцын жин, хүүхдийн өндөр, урт хэмжигч, автомат дуслын шахуурга амбу /295,628,800 төгрөг/

Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудын өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг мобайл технологи технологийн багц буюу мобайл ЭХО, ЭКГ, даралтын аппарат болон мэдээллийг нэгтгэх, боловсруулахад шаардлагатай мэдээлэл технологийн хэрэгсэл, мөн багийн эмч нарт нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хэрэгтэй эмнэлгийн багаж, хэрэгсэл, оношлуурууд /793,030,680 төгрөг/

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын шатлал хоорондын тогтолцоог явуулын тусламж үйлчилгээгээр бэхжүүлэх арга хэмжээг дэмжиж “Мобайл Клиник”-ийн багц буюу зөөврийн ЭХО, ЭКГ, биохимийн анализатор, ургийн монитор, генератор зэрэг эмнэлгийн тоног төхөрөөмж, хэрэгсэл /40,489,500 төгрөг/

Говь сүмбэр аймгийн сум, өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүд /30,745,000 төгрөг/

ДЭМБ Монгол Улсад коронавируст халдварын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний ажлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах, тусламж үйлчилгээг алдагдуулахгүй байхад анхаарч буй.

Сэтгэгдэл бичих