ОХУ-д халдварын 9 699 шинэ тохиолдол илэрчээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан нийт хүний тоо нэг өдрийн дотор 9 699-өөр нэмэгдэж, 4 437 938 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.

Шуурхай штабаас мэдээлснээр, шинэ тохиолдлуудын 921 нь Санкт-Петербургт, 348 нь Доод Новгород мужид, 605 нь Москва мужид, 250 нь Самар мужид, 242 нь Ростов мужид, 214 Самар мужид үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Одоогийн байдлаар 294 298 хүн эмчлүүлж байна.

Өнгөрсөн хоногт коронавирусний халдвараас эдгэрсэн хүний тоо 12 337-гоор нэмэгдэж, 4 049 373 болсон бол нас барсан тохиолдлын тоо 94 267 болсон байна. Сүүлийн 24 цагт 443 өвчтөн нас баржээ.

ОХУ-ын нийслэл Москва хотод халдвар авсан хүний тоо өнгөрсөн хоногт 1 809-ээр нэмэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус хотод халдварын 1 008 224 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих