Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хөл хориог өнөөдөр цуцална

оруулсан Алсын Хараа

Энэ сарын 17-21-нд хязгаарлалтын дэглэм тогтоогоод буй нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгалан, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс очиж иргэдтэй уулзлаа.

Тус хорооны оршин суугчид өнөөдөр цуглаж, хөл хориог зөвхөн халдвар гарсан байруудаар тогтоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгалан тус хорооны иргэдийг өнөөдрөөс вакцинжуулж, эхний ээлжинд 800 ахмадыг бүртгээд буйг хэллээ. Мөн хөл хориог өнөөдөртөө багтаан цуцлахаар ажиллаж байгааг мэдэгдэв. Тэрээр тус хороонд халдварын  эрсдэл их байсныг дурдаад, бүх зүйл хууль дүрэм журмаараа явах учиртай тул эхлээд дүүргийн Засаг даргад захирамж гаргах талаар мэдэгдэнэ гэлээ.

Сэтгэгдэл бичих