Булган аймгийн Рашаант сумын ЕБС-ийг сансрын нисгэгч В.А.Жанибековын нэрэмжит болголоо

оруулсан Алсын Хараа

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Рашаант сумын ерөнхий боловсролын сургуулийг В.А.Жанибековын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар, сансрын нисгэгч Владимир Александрович Жанибеков манай улсын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаатай хамт сансарт нисч, “Союз-39” хөлгийн багийн ахлагчаар ажилласан юм. Монгол Улсын түүхэн үйл явдлын нэг монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн босгон дээр сансрын баатруудыг алдаршуулахаар энэ шийдвэрийг гаргасан байна.

Гавьяат үйлстний алдрыг мөнхжүүлэх, олон нийтэд сурталчлах, нэрэмжит болгосон шийдвэрийг хэрэгжүүлэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/244 дүгээр тушаалыг мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, сургуулийн захирал П.Сийлэгмаа нарт даалгалаа. Салбарын сайдын гаргасан журмаар сургуулийн нэрэмжит болгосон шийдвэрийг тусгай салбарт тавьж, албан хэрэг буюу сургуулийн нэр, хаяг, албан хэрэгт ашиглахгүй байх юм байна.

Сэтгэгдэл бичих