Франкфуртын нислэгээр дахин153 иргэн эх орондоо ирлээ

оруулсан Алсын Хараа

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 12.08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Энэ удаагийн нислэгээр Швед, Герман, Швейцар, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирэв.

Иргэдийн 6 нь өндөр настан, 5 нь жирэмсэн, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 92 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.

Эдгээр иргэдийг Топаз, Зүчи зочид буудал болон Наранбулаг амралтын газарт тусгаарлахаар УОК-ын Шуурхай штаб ажиллаж байна.

Ташрамд дурдахад, Монгол Улс ноднин цар тахал эхэлсэн цагаас авто замын болон агаарын хилээ хааснаас хойш, энэ сарын 15-ны байдлаар хилийн чанадад 136 удаагийн нислэг үйлдэн 24 мянга орчим, авто замаар 7000 орчим гээд нийт 31 мянга гаруй иргэнээ татан аваад байгаа юм.

Сэтгэгдэл бичих