Нефтийн үнэ 62 ам.доллароос доошилж унажээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. Лондоны “ICE” биржийн пүрэв гаргийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн тавдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 9 хувиар унаж, нэг торх нь 61.45 ам.доллар болжээ.

“Brent” маркийн үнэ хамгийн сүүлд 2021 оны хоёрдугаар сарын 12-нд нэг торх нь 62 ам.доллароос доошилж унаж байв.

Техасын хөнгөн нефть буюу "WTI" сортын нефтийн дөрөвдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 9.15 хувиар буурч, нэг торх нь 58.69 ам.долларт хүрчээ.

Сэтгэгдэл бичих