Нийслэлд төвийн зургаан дүүргийн 120 хороо халдварын тархалттай байна.
Цаашид Чингэлтэй дүүргийн 6, 13, 14, Сүхбаатар дүүргийн 6, 9-11, 15, Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18, 25, 26, 28, Хан-Уул дүүргийн 15, 16, 21, Баянгол дүүргийн 4-6, 25, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар тархах өндөр магадлалтай байгаа аж.
Өчигдөр шинээр илэрсэн 21 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлох ажил хийж байна. Эдгээр хүмүүс БЗД-ийн 5, 10, 22 дугаар хороо, БГД-ийн 13, 15, 25 дугаар хороо, СБД-ийн 17, 18 дугаар хороо, СХД-ийн 6,8, 20, 25, 41 дүгээр хороо, ХУД-ийн 18 дугаар хороонд амьдардаг иргэд байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлсэн юм.