“Рапид харш” хотхонд гурав хоног хөл хорио тогтоов

оруулсан Алсын Хараа

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш” хотхонд өнөөдрийн 6.00 цагаас эхлэн PCR шинжилгээний хариу гартал буюу 72 цаг хүртэлх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Уг хэсэгт 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавируст халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 цагийн хугацаанд багтан шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулахаар дүүргийн Онцгой комисс төлөвлөөд байна. Үүнд:

  • Хэсэгчилэн хязгаарлалтад орсон хотхоны бүх өрхийн 18-аас дээш насны иргэдийг шинжилгээнд хамруулна.
  • Шинжилгээний хариу гартал Цагдаагийн байгууллага хамгаалалтад авна.
  • Халдвар авсан иргэдийг тусгаарлах байранд шилжүүлнэ.
  • Халдвар бүртгэгдсэн обьектуудад халдваргүйтгэл хийж аюулгүй болгоно.
  • Шинжилгээний хариу сөрөг гарсан 50-65 насны ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулна.
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд тухай бүр зохицуулалтын арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлнэ.
  • Байр, орцны хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-ны үйлчлэгч хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөж хогийг цуглуулан, зориулалтын хогийн цэгт хаяж, цэвэрлэгээ хийнэ.
  • Халдвар гарсан байрны аюултай болон ахуйн хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага авч халдваргүйтгэл хийж, ачиж тээвэрлэнэ.
  • Түүнчлэн хотхоны иргэд хүнсний дэлгүүр, эмийн сангаар цагийн хуваарийн дагуу нэг өрхөөс нэг иргэн гадагш гарч хэрэгцээтэй хүнс, бусад шаардлагатай зүйлээ авах зэрэг зохицуулалтыг хийж, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллана.

Дүүргийн Онцгой комиссоос хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоох шийдвэрийн дагуу 72 цаг хүртэлх хөл хорины хугацаа дууссанаар хэвийн горимд шилжинэ гэж Хан-Уул дүүргийн Онцгой комисс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих