Франкфуртээс 168 иргэнээ татан авлаа

оруулсан Алсын Хараа

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 08.30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж 168 иргэн эх орондоо ирсэн тухай УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Тус нислэгээр Швед, Герман, Швейцар, Польш, Ирланд, Итали, Финланд, Чех, Бельги, Турк, Франц, Австри, Замби, Йордан, Болгар улсаас иргэдээ татан авсан юм. Тэдний 17 нь өндөр настан,  хоёр нь жирэмсэн, 15 нь эрүүл мэндийн шалтгаантай,  40 бага насны хүүхэдтэй гэр бүл,  94 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна. Иргэдийг “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана.

Ташрамд дурдахад, Монгол Улс ноднин цар тахал эхэлсэн цагаас авто замын болон агаарын хилээ хааснаас хойш, энэ сарын 15-ны байдлаар хилийн чанадад 136 удаагийн нислэг үйлдэн 24 мянга орчим, авто замаар 7000 орчим гээд нийт 31 мянга гаруй иргэнээ татан аваад байгаа юм.

Сэтгэгдэл бичих