“COVID-19” халдварын 130 тохиолдол шинээр бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 130 хүнээс коронавирус илэрлээ.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад 16 800 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 129 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт өвчлөл 3 807 болж байна. Перт-Улаанбаатарын чимглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 425 болжээ.

Есөн хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлох хавьтал судлалын ажлыг хийж байна. Эдгээр хүмүүс БЗД-ийн 4, 5 дугаар хороо, БГД-ийн 7, СБД-ийн нэгүгээр хороо, СХД-ийн 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 5, 9, 21 дүгээр хороонд амьдардаг иргэд аж.

Манай улсад өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварын нийт 4 340 тохиолдол бүртгэгдсэнээс 3 131 нь эдгэрээд байна.

Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, Завхан, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 1133 хүн эмчлүүлж байгаагаас 1030 нь хөнгөн, 92 нь хүндэвтэр, 8 нь хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар, дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлыг задалж танилцуулбал,

 Улаанбаатар-3 458

Завхан-6

Архангай-4

Орхон-25

Төв аймаг-16

Сэлэнгэ аймаг-217

Дархан-Уул-45

Говьсүмбэр-4

Дорноговь аймаг-32, нийт 3 807 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл бичих