Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багийн баг тамирчид энэ сарын 18-20-нд Азийн бүсийн олимпын эрхийн тэмцээнд ур чадвараа сорин оролцоно.
Өчигдөр манай шигшээ багийн 4 теннисчин Катарын Доха хотноо эхний тоглолтоо хийж, өрсөлдөгч нартаа хожигдон тэмцээнээ дуусгажээ. Тухайлбал, эрэгтэй төрөлд Э.Лхагвасүрэн Ираны Аламиан Нимад, Ж.Мөнхзориг Конго улсын Идову Сахийд, эмэгтэйчүүдээс Б.Должинзуу, Туркийн Илмаз Озгед, Б.Болор-Эрдэнэ Узбекистаны Гуфранова Риммад тус тус хожигджээ.
Энэхүү Азийн бүсийн олимпын эрхийн тэмцээн Доха хотноо пүрэв гарагт эхлэх бөгөөд дээрх 4 тамирчин дахин өрсөлдөх юм.