Халдвар нэмэгдэж байгаагаас эмнэлгийн орны хүрэлцээ тулгамдсан асуудал болж байна

оруулсан Алсын Хараа

Сүүлийн өдрүүдэд “COVID-19” халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаагаас эмнэлгийн орны хүрэлцээ тулгамдсан асуудлын нэг болж байгааг ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр мэдээлэлдээ, “COVID-19”-өөр халдварласан нийт иргэний 84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Иймд хөнгөн туссан иргэдийг эмнэлэгт тусгаарлаж эмчлэх, эсвэл гэрээр нь эмчлэх зохицуулалтыг албаныхан хэлэлцэж байгаа” гэв.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар, нийт 1 014 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.

Тэдний 917 нь хөнгөн, 89 нь хүндэвтэр, 5 нь хүнд, 3 нь нэн хүнд гэсэн оноштой байгаа юм.

Сэтгэгдэл бичих