Боловсролын салбарынхны 48 хувийг дархлаажуулаад байна

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн байдлаар, нийслэлд дархлаажуулалтын 40 цэгт  74 багийн 561 эмч ажилтан ажиллаж, 13 381 хүнийг дархлаажуулжээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 126 449 хүнийг дархлаажуулалтад хамруулсан нь зорилтот бүлгийн 6 хувийг эзэлж байна. Өнөөдөр 19 793 хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй байгааг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа танилцууллаа.

Тэрбээр, “ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу “COVID-19” вакцины тоо хэмжээндээ тааруулан эрэмбэлэлт хийдэг. Нэн тэргүүнд эрүүл мэндийн ажилтнууд, халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхан, халдварт өртөх эрсдэл бүхий насны бүлгийн хүн ам буюу 50-64 насныхан, боловсролын салбарынхныг дархлаажуулж байна. Одоогоор, нийт эмнэлгийн салбарын 96 хувь, хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын 98 хувь, боловсролын байгууллагын 48 хувийг хамруулсан. Зорилтот бүлэг буюу үйл ажиллагаа нь тасалдаж үл болох аж ахуйн нэгж, байгууллагын 70 гаруй хувийг хамруулаад байна.

Манай улсын хүлээн авсан 464 400 тун вакцинаар 232 200 хүнийг дархлаажуулна. Одоогоор, 126 449 хүнийг дархлаажуулж, 105 000 хүн тун үлдээд байгаа. Үлдсэн вакцинаараа зорилтот бүлгийнхнийг дархлаажуулна” гэв.

Сэтгэгдэл бичих