Шилүүстэй суманд эмчлүүлж буй хоёр иргэн эдгэрчээ

оруулсан Алсын Хараа

ус аймгийн Шилүүстэй суманд коронавирусний халдвар авч эмчлүүлж байгаа зургаан иргэнээс хоёр иргэн эдгэрч өнөөдөр гэрийн тусгаарлалтад шилжлээ гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.

-“Аймгийн Засаг даргын 2021 оны А/97-р захирамжаар Шилүүстэй суманд томилогдсон мэргэжлийн баг коронавирусний халдварыг сумын эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, орон нутгийн онцлогт тохируулан эмнэлэг дэлгэн эмчилсэн хамгийн анхны тохиолдол боллоо.

Халдварыг эрт оношлон хавьтлын тандалт судалгааг мэргэжлийн түвшинд зохион байгууллаа. Эрсдэл өндөр ойрын хавьтлуудыг тусгаарлан хяналтад авч, иргэдийг халдварын эрсдэлээс хамгаалж чадсан оновчтой шийдвэр гаргасны хүчинд халдварыг хумьж чадлаа. Одоогоор эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал сайн байна. Цар тахлыг эмчлэн эдгэрүүлэх, хариу арга хэмжээ авах энэ ажилд мэргэжлийн олон байгууллага хамтран ажиллаж байна. Нэг баг болон ажиллаж буй мэргэжлийн баг хамт олондоо талархал илэрхийлж байна гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа хэлэв.

Сэтгэгдэл бичих