АНУ-ын Нью-Йорк хотод коронавирусний халдвараар нас барсан хүний тоо Дэлхийн II дайн, Вьетнамын дайн, Сэнди хар салхи, 9/11-ний халдлагын үеэр амиа алдсан хүний тоог давжээ.
Нэг жилийн хугацаанд Нью-Йоркийн 30 000 гаруй иргэн энэ өвчнөөр нас барлаа гэж хотын дарга Билл де Блазио мэдэгдсэн байна.
Цар тахал дэгдсэнээс хойш нэг жил өнгөрч буйд зориулсан гашуудлын ёслол ням гаргийн орой Бруклиний гүүрэн дээр болжээ. Энэ үеэр коронавирусний улмаас нас барсан хүмүүсийн зургийг гүүрний тулгуур баганууд дээр үзүүлсэн байна. Нью-Йоркт халдварын батлагдсан тохиолдлын тоо 651 025 болсон байна.
"Хамгийн гол нь нас барсан хүний тоо. Өглөө бүрийг би энэ жагсаалтаас эхлүүлдэг. Өнөөдрийн байдлаар энэ жагсаалтад 30 мянга гаруй хүн байна. Энэ бол Дэлхийн II дайн, Вьетнамын дайн, Сэнди хар салхины үеэр, 2011 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагад амиа алдсан хүмүүсийн тооноос ч их юм" гэж тэрбээр хэлжээ. "Энэ уй гашуу, зовлон шаналалыг айл бүхэн ямар нэг байдлаар амссан. Гэхдээ Нью-Йоркчууд үргэлж хамт байдаг бөгөөд өнөөдөр тэд хайр, дэмжлэгээ үзүүлэхээр цугларлаа. Бид хамтдаа хотоо сэргээнэ" гэж де Блазио нэмж хэлсэн байна.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, АНУ-д халдвар авсан хүний тоо 29.4 сая давж, 534 800 хүн нас баржээ.