PCR шинжилгээний хариуг гар утсанд мессэжээр илгээхгүй

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариуг энэ сарын 15-наас гар утсанд мессэжээр илгээхгүйг ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Шинжилгээ өгсөн иргэд eruul.gerege.mn сайт руу орж, шинжилгээний сорьц лабораторид очсоноос эхлээд хариу гарах хүртэлх явцыг харах боломжтой.

“Коронавируст халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа энэ үед эрүүл мэнд, амь нас иргэн таны хариуцлагатай холбоотойг ухамсарлаж, амны хаалтаа зүүн, гараа ариутгаж, хүн хоорондын зай барьж, олон хүн цугласан газар явахгүй байх”-ыг ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр дахин анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих