Хятад улс Бээжин хот, Хөбэй муж зэрэг газарт ирэх сараас тус улсын анхны явуулын вакцинжуулалтын автомашиныг ашиглахаар болжээ.
Энэхүү авто машиныг гаднаас нь харахад энгийн зорчигч тээврийн автобустай адил боловч дотор талдаа тусгайлан тоноглогдсон аж. Тухайлбал, вакцин хадгалах хөлдөөгч, хүлээлгийн болон мэдээлэл бүртгэлийн хэсэг, вакцин тариулах хэсэг зэргээр вакцинжуулах бүхий л үйл явцыг машин дотор хийх боломжтой юм.
Авто машин үйлдвэрлэгч FOTON компанийн мэдээлж буйгаар, энэ оны 4 дүгээр сараас Бээжин хот, Хөбэй муж зэрэг газар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр иргэд заавал вакцин тарилгын төвд очиж вакцин хийлгэх шаардлагагүй болох буюу вакцинжуулах автомашин иргэдэд очиж үйлчлэх боломжтой болно.