Коронавируст халдварын тохиолдол 169-өөр нэмэгдлээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 169 хүнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатар хотын үндэсний төвүүд, дүүргийн лаборатори, аймгуудад байгаа салбар лабораторид нийт 19 318 хүнд PCR шинжилгээ хийжээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3833 болж, дотоодод халдвар авсан хүний тоо 3303 боллоо. Шинээр 169 хүн халдвар авснаар нийслэлийн нийт өвчлөл 2958 болж байна.

Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 2955 буюу халдвар авсан хүмүүсийн 77 хувь нь эдгэрлээ.

Шинээр халдвар авсан 169 хүний 156 нь ойрын хавьтал бөгөөд 136 хүнд эхний, 18 хүнд 2 дахь, хоёр хүнд 3 дахь удаагийн шинжилгээгээр коронавирус илэрчээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хороодод 13 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн хоёрдугаар төв, Завхан, Төв аймагт одоогоор 861 хүн эмчлүүлж байгаагаас 811 хүний биеийн байдал хөнгөн, 42 нь хүндэвтэр, зургаан хүн хүнд, хоёр хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

Сэтгэгдэл бичих