Цэргийн хөлөг онгоц нь Тайванийн хоолойгоор гарсантай холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид АНУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ тухай Хятадын Ардын Чөлөөлөх Армийн /ХАЧА/ Зүүн бүсийн байлдааны ажиллагааны командлалын албан ёсны төлөөлөгч, дэд хурандаа Жан Чунхуй мэдэгдэв.
Америкийн эскадрын мина тээвэрлэгч “John Finn” хөлөг онгоц гуравдугаар сарын 10-нд Тайванийн хоолойгоор гарчээ.
“Энэхүү үйлдэл нь хөндлөнгийн оролцоог зориудаар бий болгож, бүс нутгийн байдлыг тогтворгүйжүүлэхийн зэрэгцээ Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Бид үүнийг эрс эсэргүүцэж байна” гэж Жан Чунхуй мэдэгдсэн байна.
ХАЧА-ийн Зүүн бүсийн байлдааны ажиллагааны командлал АНУ-ын хөлөг онгоцыг бүхий л хугацаанд дагалдан явж, аливаа аюул занал, өдөөн хатгалгад хариу өгөхөд бэлэн байв гэж түүний мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Тайвань бол улсынх нь салшгүй нэг хэсэг гэж Хятадын эрх баригчид үздэг бөгөөд бүс нутаг дахь Америкийн цэргийн аливаа оролцоог маш болгоомжлон хүлээж авдаг билээ.