Хүн төрөлхтөн анх удаа эх дэлхийгээс сансарт ниссэний 60 жил, Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал баасан гарагт болно.
Батлан хамгаалахын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, ШУА, ШУА-ын ООГХ хамтран зохиож буй уг хуралд ШУТИС, БОАЖЯ, ХХМТГ, ҮБХИС зэрэг 10 гаруй байгууллагын төлөөлөгч оролцоно.
Тус хурлын үндсэн сэдэв нь "Сансар судлал ба сансрын технологи" бөгөөд 60 жилийн түүх болон байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, ирээдүйн чиг хандлагын талаар ярилцах юм.
Өнөө үед сансрын технологийг хэрэглэдэггүй, түүний үр ашгаас хүртдэггүй улс орон үгүй бөгөөд энэ хэрэглээ ихэвчлэн хиймэл дагуулын мэдээллээр дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Жил ирэх тусам сансар судлалаас эх үүсвэртэй олон төрлийн дэвшилтэт хэрэглээ бий болсоор байна.