АН-ын даргын сонгуульд өрсөлдөх дөрвөн хүн үнэмлэхээ гардав

оруулсан Алсын Хараа

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал танхимын болон цахим хосолсон хэлбэрээр өнөөдөр болж намын даргын сунгаанд өрсөлдөх дөрвөн нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардууллаа.

Тус намын даргын сунгаанд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ илэрхийлснээс Дотоод сонгуулийн хороо дөрвийг нь нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөхөө илэрхийлэн материалаа өгсөн 19 гишүүнээс тунаж үлдэн нэр дэвшигчийн үнэмлэхээ ийнхүү гардан авлаа.

Үнэмлэхийг УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Д.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар гардуулав.

амын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ шинэ он гарсаар ээлжит бусаар хэдэнтээ хуралдсан юм. Хоёр талцсан маргааныг эцэс болгон намын нийт гишүүдээсээ даргаа сонгох нь зөв шийдэл гэдгийг санал нэгтэй дэмжиж байгаа юм. Ингэснээр, АН-ын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааг зарлан зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих