Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ази, Номхон далайн бүс нутгийн хэлэлцүүлэгт оролцов

оруулсан Алсын Хараа

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс болон НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага хамтран өнөөдөр Ази, Номхон далайн бүс нутгийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус хэлэлцүүлгийн нээлтэд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр эмэгтэйчүүдийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх нь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Энэхүү хэлэлцүүлэгт бүс нутгийн орнуудын Засгийн газар, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон залуучуудын төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл бичих