Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээрх шинжилгээний цэгт иргэд, цагдаа нарын хооронд бага зэрэг үл ойлголцол үүссэн байна.
Цаг аваагүй иргэд шинжилгээний цэгт очин, цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс асуудал үүсжээ. Энэ талаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамираас тодруулахад, "Шинжилгээ өгөхөөр дараалалд зогсож буй иргэдийн цагийг цагдаагийн алба хаагч нар шалгаж байгаа. Гэтэл цаг аваагүй иргэд дараалалд зогсож, бөөгнөрөл үүсгэн, иргэдийг бухимдуулсан асуудал үүссэн. Ер нь цаг аваагүй иргэд дараалалд зогсож, ачаалал үүсгэж байна. Бид цаг аваагүй иргэдэд үйлчлэхгүй гэдгээ байнга хэлж байгаа. Гэтэл цаггүй иргэд зовлон тоочиж, хөдөө яаралтай явах гэсэн юм гэдэг. Тэр бухимдлаа иргэд эмч, цагдаагийн алба хаагч руу гаргаж байна. 48 дугаар сургууль дээр цагдаа нар цаггүй иргэдийг оруулахгүй гэсэн. Цаг аваагүй 20 орчим иргэн шинжилгээ өгнө гэж асуудал үүсгэсэн. Одоо нөхцөл байдал хэвийн, шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаа" гэсэн юм.
Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Хэдий бүх нийтийн амралтын өдөр ч эмч, эмнэлгийн ажилтнууд дотоод зохион байгуулалтад орж, иргэдээс шинжилгээ авсаар байгаа юм. Иймээс цагдаагийн алба хаагч, эмч, эмнэлгийн ажилтны шаардлагыг биелүүлэн, цаг авч, соёлтой үйлчлүүлэхийг иргэдэд уриалж байна.