Дэлхийд хоногт дунджаар долоон сая 650 мянга гаруй хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. Энэ хурдаар явбал хоёр тунт вакцинаар дэлхийн нийт хүн амын 75%-ийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Монгол Улсын Засгийн газрын хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээлснээр, 100 хүн тутамд 95.4 тун вакцин зарцуулсан үзүүлэлтээр Израил Улс дэлхийд тэргүүлж байна. Энэ сарын 7-ны байдлаар 111 оронд 300 орчим сая тун вакцин хийжээ.
COVAX хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын Serum хүрээлэнд үйлдвэрлэсэн “AstraZeneca” компанийн хөгжүүлсэн COVISHIELD вакциныг түгээх эхний шатны хуваарийг энэ сарын 2-ны өдөр шинэчлэн танилцуулсан байна. Хуваарийн дагуу 2021 оны тавдугаар сарыг дуустал хөтөлбөрт оролцогч 142 улсад 237 сая тун вакцин нийлүүлэх юм.
Түгээж эхэлснээс хойш эхний 12 хоногт Африк, Ойрх Дорнод, Ази, Номхон далайн болон Латин Америкийн 28 улсад 15.7 сая орчим тун вакцин хүргүүлсэн бөгөөд энэ сарын 08-14 хүртэлх дараагийн 7 хоногт 31 орон 14.4 сая тун вакцин хүлээн авах юм байна. Өчигдрийн байдлаар, хүн амаа дархлаажуулж байгаа тэргүүлэх 10 орон:
Улс Хамрагдсан хүн (сая) Вакцины төрөл
1. АНУ 87.9 Pfizer Moderna Johnson&Johnson
2. БНХАУ 52.5 Sinopharm/Beijing Sinovac Cansino Sinopharm/Wuhan
3. Британи 22.8 Pfizer Moderna AstraZeneca
4. Энэтхэг 20.6 Bharat AstraZeneca
5. Бразил 10.3 Sinovac AstraZeneca
6. Турк 9.9 Sinovac
7. Израил 8.6 Pfizer Moderna
8. ОХУ 7.5 Sputnik V
9. ХБНГУ 7.3. Pfizer Moderna AstraZeneca
10. Эмират 6.2 Pfizer Gamaleya Sinopharm/Beijing
гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.