Коронавируст халдвартай нэг хүн нас баржээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-д коронавирусээр халдварласан, нэн хүнд оноштой байсан нэг хүн нас барсан тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр доктор А.Амбасэлмаа мэдээлэв.

Тухайн иргэн коронавируст халдвар батлагдаад 21  дэх хоногтоо эмчлүүлж байгаад олон эрхтэний болон бөөрний дутагдал, сахарын хүндрэлийн улмаас нас баржээ.

Ингэснээр манай улсад коронавируст халдвартай долоон хүн нас бараад байна.

Сэтгэгдэл бичих