Өнөөдөр орой Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Улаанбаатар хотноо үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийв.
Энэхүү мэдээллээр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: “Улсын драмын эрдмийн театраас өнөөдөр үдэш хойш 54 тохиолдол бүртгэгдлээ. Гуравдугаар сарын 4, 5, 6-нд жүжиг үзсэн хүмүүс гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд 09-17 цагийн хооронд улсын драмын эрдмийн театрт ирж PCR шинжилгээнд сайн дураараа хамрагдаж эрсдлээс сэргийлэхийг уриалж байна. Жүжиг үзсэн хүмүүс хөдөө гадаа явалгүй гэртээ байж биеэ чагнаарай. Гуравдугаар сарын 4, 5, 6-нд үзсэн хүмүүсийн нууцын үеийн хугацаа гуравдугаар сарын 9, 10-нд илрэх учир ирж шинжилгээ өгөхийг сонордуулая. Энэ 3 өдөр 900 гаруй хүн жүжиг үзсэн байна. Одоогийн байдлаар тус театрт ажилладаг, жүжиг үзсэн 54 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Нийслэлийн иргэд Олон улсын эмэгтэйчүүдын баяраар гэртээ байж, агаар сэлгэлт сайн хийж байхыг зөвлөе. Мөн 60-аас дээш насны халдвар авсан 4 хүн амьсгалын аппараттай байна. Иймд энэ насны болон архаг хууч өвчтэй ахмад насны хүмүүстэй ойр байгаа залуус та бүхнийг тэдэнд эрсдэл учруулахаас сэргийлэхийг онцлон анхааруулж байна" гэв.