Төрийн ордонд коронавирусийн халдвар гарсан байна. Тодруулбал, ордонд ажилладаг нэг хүний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаагаас тодруулахад "Халдварын тохиолдол батлагдсан нь үнэн. Тухайн хүний ажил үүрэгтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Иймд Төрийн ордныг хамгаалалтад авсан байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 2,374 болоод байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 7 байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгааг ЭМЯ мэдээлэв.