Ц.Цогтбаатар Ташкентын Их дуулгын аварга боллоо

оруулсан Алсын Хараа

“Tashkent Grand Slam 2021” Их дуулгын эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар аваргын төлөө Казахстаны жүдоч Смагулов Зансайтай барилдан торгуулиар цэвэр /иппон/ ялж аварга болов.

Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Одихон Номоновтой барилдаж давснаар мөнгөн медалийн болзол хангасан юм.

ОУХМ Б.Ганхайч эмэгтэйчүүдийн 63 кг-д хэсгийн аваргын төлөө Оросын Дариа Давидоватай барилдан давснаар хагас шигшээд шалгарлаа. Улмаар хагас шигшээд Их Британийн Эми Лайвсейд ялагджээ. Дагах барилдаанд Японы Микү Таширотой барилдан ялагдсанаар Их дуулгын шагналт 5 дугаар байрт оров.

ОУХМ Н.Дагвасүрэн 81 кг-д 3 тойрог дараалан ялж хэсгээ тэргүүлэн, хүрлийн төлөөх дагах барилдаанд Болгарын Иваяло Ивановт ялагдсан бол энэ жинд аваргална хэмээн найдвар тавьж байсан Иран гаралтай Саиед Моллаи эхний даваанд хийлж, 2 дугаар тойрогтоо Лее Мүүн Жин /БНСУ/-д ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Сэтгэгдэл бичих