БНХАУ-ын “Tianwen-1” сансар судлалын аппарат Ангараг гаргийн тойрог замыг 4.8 км/сек хурдтайгаар туулж байгаа бөгөөд Улаан нүдэн гараг дээр тав юм уу зургаадугаар сард газардах төлөвтэй байна гэж тус улсын Сансрын шинжлэх ухаан, технологийн корпорац мэдээлжээ.
“Tianwen-1”-ийн илгээгээд буй Ангарагийн өндөр нягтаршилтай анхны гэрэл зургууд нь шинжлэх ухааны томоохон мэдээллүүдийг харуулсан байсан” гэж Сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын Шинжлэх ухаан, технологийн хорооны дарга Бао Вэйминь мэдээлсэн байна.
Одоогоор “Tianwen-1” Улаан нүдэн гараг дээр буухдаа тоос шороо босохоос сэргийлэхийн тулд газардахаар урьдчилан сонгоод буй хэсгийнхээ гадаргууг судалж, цаг уурын ажиглалт хийж байгаа ажээ.
“Дэлхийн хэмжээнд Ангарагийг судлах 50 орчим хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа боловч ойролцоогоор гуравны хоёр нь бүтэлгүйтсэн. БНХАУ энэхүү гаргийн судалгааг хожуу эхлүүлсэн хэдий ч төхөөрөмжөө өндөр бүтээмжтэй, шинэлэг загвараар бүтээсэн тул нэг удаагийн хөтөлбөрөөр гаргийг бүтэн тойрч, газардаж, судалгаа явуулахыг зорьж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. БЭЭЖИН. /Xinhua/