Коронавируст халдварын 44 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  44 хүнээс коронавирус илэрчээ. Үүнээс Улаанбаатар хотод 42, Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгджээ.

Ингэснээр манай улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 3076-д хүрч, дотоодод бүртгэгдсэн тохиолдлын тоо 2557 болж байна. Гадаад орноос зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.

 Улсын хэмжээнд  нийт 19 507 хүнд шинжилгээ хийжээ.  Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Шинээр бүртгэгдсэн 42 тохиолдол нь ойрын хавьтал, үүнээс 20 нь нэг голомтоос буюу буяны ажилд оролцсон хүмүүс, 22 нь ойрын хавьтлаас илэрчээ. Хоёр хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд одоогоор 657 хүн эмчлүүлж байгаагаас  591 нь хөнгөн, 57 нь хүндэвтэр, 7 нь хүнд, хоёр нь нэн хүнд байна.

Сэтгэгдэл бичих