Хоёрдугаар сарын 23-ны байдлаар, улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 39 хоногийн буюу 155 мянган тонны нөөцтэй байгаа тухай АМГТГ-ын мэдээлжээ.
Үүнээс А-80 автобензин 66 хоног, АИ-92 автобензин 50 хоног, дизелийн түлш 32 хоног, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.
Өнгөрсөн сард улсын хэмжээнд, ердийн хэрэглээний 41 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байв. Үүнээс А-80 автобензин 80 хоног, Аи-92 автобензин 55 хоног, дизелийн түлш 33 хоног, ТС-1 онгоцны түлш 11 хоногийн нөөцтэй байлаа. Өнгөрсөн 7 хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 392.9-416.1 ам.доллар буюу баррель нь 51.5-57.0 ам.долларын үнийн хэлбэлзэлтэй байв.