Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Panasonic” компани вакцин хөргөх өндөр хүчин чадал бүхий хайрцгуудаа мягмар гарагт танилцуулжээ.
Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд коронавирусний вакциныг маш бага температурт хадгалж, тээвэрлэхэд хүндрэл учраад буй үед энэхүү бүтээгдэхүүнийг танилцуулсан байна.
Эдгээр хайрцаг нь 26, 8 литрийн багтаамж бүхий хоёр загвартай бөгөөд хүйтнээ хадгалах тусгаарлагчтай ажээ. “Panasonic”-ийн мэдээлснээр, 26 литрийн багтаамжтай хайрцаг нь цельсийн -70 болон түүнээс бага хэмийг 18 хүртэлх хоногийн турш хадгалах хүчин чадалтай байна.
Мөн хайрцагт вакцин болон бусад эмзэг эд зүйлийг хийхийн өмнө хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь мэдрэгчүүдээр нь шалгах боломжтой ажээ. Ингэснээр хайрцгийн тагийг нь онгойлгохгүйгээр доторх температурыг нь хянах боломжийг бүрдүүлжээ.
“Panasonic” энэхүү бүтээгдэхүүнээ түрээслэх үйлчилгээг ирэх дөрөвдүгээр сараас нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. ТОКИО. /NHK/.