Улаанбаатар хотод батлагдсан тохиолдолтой ойр харьцсан иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Улаангом сумын 3 дугаар багт байрлах Нисэхийн 60 айлын 1-р орцонд амьдардаг тухайн иргэний байрыг битүүмжлэн, энэ сарын 1-ний 16.00 цагаас эхлэн цагдаа нар 24 цагийн турш хяналт тавьж байсан юм.
Мөн гэрт нь ариутгал, халдваргүйжүүлэлтийг өчигдөр хийсэн бөгөөд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан байна. Гэвч Ховд аймгийн Бүсийн төв рүү шинжилгээний дээжийг өнгөрсөн шөнө хүргэсэн бөгөөд өнөөдөр PCR шинжилгээний хариу ийнхүү сөрөг гарчээ.