/NHK/. Японы баруун хэсгийн Кобе хотод коронавирусний халдвар авсан хүмүүсийн дунд Их Британийн хувилбараар халдварласан тохиолдлууд нэмэгдэх болсон тухай эрх баригчид мэдэгджээ.
Хоёрдугаар сарын эхний долоо хоногт халдвар авсан хүмүүсийн 4.6 хувийг Их Британийн хувилбараар халдварласан тохиолдлууд эзэлж байсан бол хоёр дахь долоо хоногтоо энэ үзүүлэлт 10.5, гурав дахид нь 15.2 хувь болж нэмэгдсэн байна. Шинэ хувилбарын тархалтад хяналт тавихын тулд эрх баригчид оршин суугчдыг шинжилгээнд илүү өргөн хүрээтэй хамруулах шийдвэрийг гаргажээ.
Коронавирусний шинэ хувилбар тархсантай холбогдуулан эрх баригчид 2020 оны 12 дугаар сарын 28-наас дэлхийн бүх улс орон, бүс нутгийн иргэдэд шинээр виз олгохоо зогсоожээ. Удалгүй хязгаарлалтын хугацааг онц байдлын дэглэмийг хэрэгжүүлж буйтай холбогдуулан гуравдугаар сарын 7 хүртэл сунгасан байна.
Сүүлд мэдээлснээр, Япон улсад коронавирусээр халдварласан хүний тоо 434 мянга гаруйд хүрч, халдварын улмаас 7.9 мянган хүн нас баржээ.