Иргэний агаарын тээврийн "МИАТ" ТӨХК гадаад улс орнуудаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүдийн тийзний үнийг 15 хувиар хямдруулж байгаагаа мэдэгдсэн. Хямдрал өнөөдрөөс буюу 3 дугаар сарын 1-нээс эхэлж байна.
УОК-ын шийдвэрээр иргэдээ татан авах хуваарийн дагуу маргааш 3 дугаар сарын 2-нд үйлдэх Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгийн үнэ хямдарна. Тийзний хямдарч буй үнийг танилцуулбал:
- Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгийн үндсэн тариф 530,000 воноос 72,000-аар хямдарч 457,000 вон,
- Токио -Улаанбаатар чиглэлийн тийзний 59,150 иений үндсэн тариф 8,100 иенээр хямдарч 51,050 иен,
- Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тийз 830 евро байсан нь 99 еврогоор хямдарч 731 евро,
- Истанбул-Улаанбаатар чиглэлийн тийз 734 ам.доллар байсан бол 102 ам.доллароор хямдарч 629 ам.доллар,
- Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тийз 364 ам.доллар байсныг 50 ам.доллароор хямдруулж 314 ам.доллар болж байгаа юм.
УОК-ын шийдвэрийн дагуу манай улс энэ сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна. Үүнд:
- 3 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар
- 3 дугаар сарын 4-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- 3 дугаар сарын 5-нд Нур-Султан-Улаанбаатар
- 3 дугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар
- 3 дугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
- 3 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
- 3 дугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар
- 3 дугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар
- 3 дугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- 3 дугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар
- 3 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- 3 дугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэх юм.