/DW/. Мьянмарт жагсагчдын эсрэг хүч хэрэглэснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш зэмлэн буруушаажээ.
"Тайван жагсаал хийсэн иргэдийн эсрэг хүч хэрэглэж, баривчлахыг хүлээн зөвшөөршгүй юм" гэж А.Гутеррешийн ням гарагт гаргасан мэдэгдэлд цохон тэмдэглэв.
Мөн НҮБ-ын тэргүүн Мьянмарын ард түмний сонгуулиараа дамжуулан илэрхийлсэн хүсэл зоригийг хүндэтгэж, жагсаал цуглааныг нухчин дарахаа зогсоох нэгдсэн шаардлагыг цэргийнхэнд тавихыг олон улсад уриалжээ.
НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газраас ням гарагт мэдээлснээр, Мьянмарт жагсаалын үеэр 18 хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтсэн байна.