Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай Лондоны марафон гүйлтэд оролцохоо мэдэгдлээ. Тэрээр үүний өмнө марафоны 42 км-ын зайд гүйж уралдахаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэж байсан юм. Тэрээр ийнхүү дэлхийн топ 6 марафоны нэгд тооцогддог Лондоны гүйлтэд энэ оны 10 дугаар сарын 3-нд оролцохоор бэлтгэлээ хийж эхэлжээ. Тэрээр Монголын боксчдоос анх удаа гүйлтийн марафонд оролцох гэж байна.