Уул уурхай, "Баялгийн сан"-гийн сайн туршлагаасаа хуваалцахад бэлэн гэв

оруулсан Алсын Хараа

Сангийн сайд Б.Жавхлан Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэныг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Сангийн сайд Австрали Улсын Засгийн газарт манай улсын эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хөгжлийн тусламж, мөнгө угаахтай тэмцэх, саарал жагсаалтаас гарахад үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.

Элчин сайд Австрали Улсын уул уурхай, Баялгийн сангийн үйл ажиллагааны бодлого, үйл ажиллагааны талаар хуримтлуулсан сайн туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Талууд хоёр орны Засгийн газрын коронавируст цар тахлаас ард иргэдийн эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах чиглэлд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн болон цаг үеийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Сэтгэгдэл бичих