Жүдо бөхийн үндэсний шигшээ баг олимпын эрхийн оноо олгох ээлжит цуврал тэмцээндээ оролцохоор өчигдөр /2021.02.26/ хилийн чанадыг зорилоо.
Узбекстан улсын Ташкент хотноо гуравдугаар сарын 5-нд эхлэх "Гранд Слам"-д оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эрэгтэй тамирчдаас Л.Өнөболд /60 кг/, Г.Хэрлэн, Ё.Басхүү /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, Саид Моллаей /81 кг/, Н.Дагвасүрэн /81 кг/, Г.Алтанбагана /90 кг/, Л.Отгонбаатар, Б.Гончигсүрэн /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/ хүч үзнэ.
Харин эмэгтэй тамирчдаас МУГТ М.Уранцэцэг /48 кг/, Л.Сосорбарам, Б.Хорлоодой /52 кг/, МУГТ Д.Сумъяа, Л.Энхрийлэн /57 кг/, Б.Ганхайч /63 кг/, Ц.Энхчимэг /70 кг/, Э.Гандиймаа /+78 кг/ нар хүч, ур чадвараа сорин барилдана.