Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоцоор манай улсад өнөөдөр ОХУ-ын “Спутник-V” вакцин ирлээ. Коронавирусний эсрэг “Спутник-V” вакцины 10 мянган тунг манай улс хүлээн авч байна. Вакциныг хүлээн авах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович нар байлцав.
Коронавирусний эсрэг “Спутник-V” вакцин нь манай улсын хүлээн авч буй гурав дахь төрлийн вакцин болж байгаа юм.