ЕРӨНХИЙ САЙД БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд С.В. Чепурнойг хүлээн авч уулзав. Уламжлалт найрсаг харилцаатай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Ялангуяа 2020 онд Минск хотноо  Монгол Улсын Элчин сайдын яам нээгдсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх явдал гэдгийг онцлов.

Цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоох чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бусад улсад жишиг болохуйц гэдгийг Элчин сайд С.В.Чепурной тэмдэглэв.

Уулзалтын үеэр гал унтраах, зам засварын болон цэвэрлэгээний автомашин, трактор, тоног төхөөрөмж, Улаанбаатар хотын орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх, сүү боловсруулах үйлдвэр, ферм байгуулахтай холбоотой Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн талаар ярилцав.

Харилцаа, хамтын ажиллагааг зөвхөн дээрх хэлэлцээрийн хүрээгээр хязгаарлалгүй, бусад салбарт ч өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих