Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Юн Сок Хёныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, "COVID-19" цар тахлын үед Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, үндэслэл, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.
ОУВС-гийн суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён "COVID-19"-ийн цар тахлын энэ хүнд нөхцөлд эдийн засгийг дэмжих чиглэлд Засгийн газар, Монголбанкнаас бодлогын шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцолж, цаашид санал солилцож хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.