Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хорио цээрийн улмаас хойшлогдсон И.В.Гётегийн “Фауст” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 5-наас эхлэн “The Corporate Hotel and Convention Centre”-ийн тайзнаа тавих гэж байна.
Энэхүү жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. ЖүжигчинС.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төсөөлшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь үзэгчдийн сонирхлыг татаж байсан юм.
Энэ цаг үед аз жаргалын томьёог олон нийтэд түгээх зорилгын хүрээнд “Альфа” театрын хамт олон тасалбарын үнээ 50 хувь хямдруулжээ.
Шударга үнэнийг амьдралаас хайсан И.В.Гётегийн Фаустын эрэл олон зууныг дамжин түүчээлсээр өнөөдөр ч үнэ цэнтэй, нийтийн дунд хүлээлт ихтэй хэвээр байна.