Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц маргааш 01.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Энэ онгоцоор БНТУ-аас 191, Европ, Африкийн орнуудаас транзитаар 63, Иргэдэд туслах сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 42, нийт 254 иргэн эх орондоо ирэх юм. Үүнд жирэмсэн 12, бага насны хүүхэдтэй гэр бүл 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, өндөр настан 11, бусад шалтгаантай 161 иргэн байна.
Иргэдийг “Зүчи”, “Улаанбаатар”, “Тайж”, “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.