Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийг чиглэн зорчиж явсан “Кроун” загварын суудлын автомашин том оврын автобустай мөргөлдөж 2 хүн газар дээрээ нас баржээ.
Зам тээврийн осол өнгөрсөн шөнө Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг болох “Улаан тээг” гэдэг газарт болжээ. “Грандбирд” загварын том оврын автобус Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан аж.
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлагын дагуу ослын газарт очиход Баян-Өлгий аймгийн харьяат 29 настай, эрэгтэй Б, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат 56 настай, эмэгтэй О нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байжээ. Мөн 11 хүн бэртэж гэмтсэн байсныг Эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.