УОК-оос энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаандаа мөрдөх журмыг танилцуулж байна.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар, халдварын тархалтын түвшинг тогтоох, хэрэгжүүлэх түр журмыг баталжээ. Тус журамд тусгаснаар онцгой нөхцөлийг улаан, улбар шар, шар, ногоон гэсэн дөрвөн өнгөөр тодорхойлох юм. Хөл хорио дууссанаар маргаашаас шар өнгөнд шилжиж аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг хэвийн горимд шилжүүлэх юм.