ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов Монгол Улстай харилцах, хамтын ажиллагааны сайд хэмээх шинэ албан тушаал гаргаж, Даба-Жалсан Чириповыг томилсон байна.
Хөрш зэргэлдээ Монгол Улстай харилцах хамтын ажиллагааг хариуцах сайдыг томилсон тухай Буриад улсын тэргүүний зарлиг энэ оны 2 дугаар сарын 19-нд гарч, мөн энэ сарын 20-ноос албан ёсоор үйлчилж, шинэ сайд ажилдаа орсон талаар тус улсын Засгийн газрын албан ёсны сайтад мэдээлжээ.
Даба-Жалсан Чирипов өмнө нь Буриад улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамыг тэргүүлж байв.