“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-гээр нийт 102 хүнээс халдвар илэрчээ

оруулсан Алсын Хараа

Энэ сарын 11-нээс хойш хийсэн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд “COVID-19” халдварын нийт 102 тохиолдлыг илрүүлжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр өчигдөр коронавируст халдварын 24 тохиолдол бүртгэгджээ. Өрх бүрээс авч буй шинжилгээгээр илэрсэн нийт 102 тохиолдлын 50 нь анхны шинжилгээгээр халдвартай нь батлагдсан бол үлдсэн 52 нь гэр бүл, найз нөхөд, ойрын хавьтлын хүмүүс аж.

Улаанбаатар хотод коронавирусний батлагдсан тохиолдол 1 852, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт  2 178 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл бичих